Үүнийг мэдсэний дараа би хүүхдээ шөнө унтах болгонд нь амаа ангайж унтаж байгаа эсэхийг нь шалгадаг болсон! Хэрэв амаа ангайж унтдаг бол заавал эмчид үзүүлээрэй

Хэдий өхөөрдөм бяцхан үр тань шөнө унтаж байхдаа амаа ангайчихсан унтаж байгаа нь хөөрхөн харагддаг ч гэсэн энэ нь эрүүл мэндийн хувьд ноцтой өөрчлөлт бий болж буйг илтгэж буй дохио билээ. Тиймээс та дараах зөвлөгөөг анхаарч үзээрэй.

Уруул хуурайшч хагардаг мөн Шүд цоорох шалтгаан болдог

Хүүхэд унтаж байхдаа амаа ангайчихсан байвал энэ нь амны тойрог хэсэг буюу уруулыг хатааж өвтгөдөг. Мөн үүнээс үүдэж хүүхдийн шүд цоорох шалтгаан үүсдэг. Тиймээс та ийм үед эмчид хандаж мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Эрүүний хөгжил болон хоол хүнс зажлах үед зовиуртай болдог

Мөн дараах нэгэн сөрөг нөлөө нь гэвэл эрүүний хөгжил өөрчлөгддөг. Үүгээр ч зогсохгүй хоол идэхдээ хүндүүртэй болж шүдний буруу хөгжил бий болдог. Тиймээс та хүүхдээ шөнө унтаж байхад нь сайтар ажиглаж байхыг танд зөвлөж байна.

Урт, нарийн нүүртэй болгодог

Мөн хүүхэд шөнө унтаж байхдаа амаа ангайснаас болоод хүүхдийн нүүрний бүтцэд өөрчлөлт ордог. Хүүхдийн эрүү доош урт болж нүүрний хэлбэр нарийн урт болдог байна. Тиймээс та сайтар анзаарч байхыг танд дахин зөвлөж байна.

Танд дахин захиж хэлэхэд хэрэв таны хүүхэд амаа байнга ангайж унтдаг бол заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хүүхэддээ тохирох эмчилгээг хийлгээрэй. Яавч үүнийг зүгээр өнгөрүүлж болохгүй шүү.

Total
115
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!