Маш энгийн аргаар ханиаднаасаа 1 өдрийн дотор салах боломжтой. Би хүүхдэдээ нэг л удаа тавихад зүгээр болчихдог!

Ихэнх хүмүүс ханиад хүрэхийг байдаг л нэг түр зуурын асуудал гэж хардаг боловч яг үнэндээ ханиад нь бие организмд багагүй сөрөг нөлөөг үзүүлдэг. Тиймээс удаалгүй тэр дор нь эмчлэх нь маш чухал. Бидний санал болгох гэж буй арга нь эмийн санд зарагддаг ихэнх эмнээс илүү үр дүнтэй. Мөн ханиадны эмнүүдийг бодвол хэрэглэсний дараа ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй ба ханиадны төрлийн бүх эмгэгийг эмчлэхэд тохиромжтой.

Жишээлбэл, ханиалга нь илүүдэл салстыг амьсгалын замаар зайлуулах бие махбодийн хариу үйлдэл юм. Бидний бие махбодь өвчинтэй тэмцэх өөрийн гэсэн дархлаа, арга хэрэгсэлтэй боловч бид эдгэрэх үйл явцыг түргэсгэж, олон хүндрэлээс зайлсхийх боломжтой. Цагаан гааны орцтой энэхүү арга нь үрэвслийн эсрэг үр нөлөөтэй бөгөөд ханиалгыг арилгахад маш сайн нөлөөтэй.

Орц:

  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 2 цайны халбага жижиглэн татсан цагаан гаа
  • 2-3 хоолны халбага гурил
  • 1 хоолны халбага оливийн эсвэл ургамлын тос
  • Марль
  • Салфетка эсвэл цэвэрхэн даавуу

Бэлтгэх арга:

  1. Гурил, зөгийн балаа хооронд нь сайтар холих
  2. Дээрээс нь оливийн тос, цагаан гаагаа нэмээд сайтар хутгах
  3. Хэрвээ шингэн бүтэцтэй байвал дахиад бага зэрэг гурил нэмж хутгаад илүү өтгөн болгох
  4. Бэлэн болсон бэлдцийг марльд ороогоод цээж эсвэл нуруун дээрээ тавиад даавуугаар халхалж тогтооно.
  5. Анхаарах зүйл: зүрхтэйгээ ойрхон байрлуулж болохгүй шүү
  6. 2-3 цаг байлгах (бага насны хүүхдэд 1-2 байлгахад хангалттай)
  7. Хэрвээ боломжтой бол шөнийн турш байлгах (1-ээс доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй ба бага насны хүүхдэд бүтэн шөнийн турш хэрэглэх хэрэггүй)

Эхний хэрэглээгээр л та ханиаднаасаа салах болно. Энэ аргыг өдөр болгон хийж болох ч дандаа шинээр бэлдэж хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэглэхээсээ өмнө орсон орц найрлагаас нь ямар нэгэн харшилтай эсэхээ сайтар шалгаарай. Хэрвээ тавиад удаагүй байхад арьс загатнах, улайх шинж тэмдэг илэрвэл тэр дор нь биенээсээ авахыг зөвлөж байна. Мөн энэхүү арга нь биеийг халаах үйлчилгээтэй учир халуунтай байгаа хүнд тохиромжгүй.

Total
272
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!