Эрүүлээр жингээ хасах хамгийн амттай коктейль. Хэдхэн өглөө уугаад л таны бие хөнгөрөөд ирнэ

Илүүдэл жингээ хаях нь маш энгийн! Хоол хүнсэндээ уураглаг хүнсний бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Үүнд өндөг, мах, загас, тараг болон сүүн бүтээгдэхүүн орно. Харин талх, сахар, гурилан бүтээгдхүүнээс татгалзаж их хэмжээний ус ууж заншаарай. Гэхдээ бас нэгэн чухал зүйл бий…

Илүү эрүүлээр, үр дүнтэй жингээ хаяхын тулд эхлээд бие организмаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, илүүдэл өөхөө шатаах үйл явцыг хурдасгахад эслэгээр баялаг энэхүү коктейль туслах болно. Өглөө болгон өглөөний цайндаа энэхүү тураах коктейлийг ууснаар хэдэн хоногийн дараанаас л бие тань илүү хөнгөрнө.

Орц:

  • 1 хоолны халбага тослог багатай тараг
  • 2 хоолны халбага нунтагласан овьёос
  • 1 хоолны халбага мааалингын гурил
  • 1 цайны халбага нунтаг какао
  • 6-7 ширхэг хар чавга
  • чимх синнамон
  • 50 мл халуун ус

Бэлтгэх арга:

  1. Чавгаа халуун усанд хийн хэдэн минут дэвтээх
  2. Тараг, овьёос, маалингын гурил, нунтаг какао, синнамоноо хооронд нь сайтар холих
  3. Чавгаа блендерт хийж хутгаад илүү амт оруулахын тулд 1 ширхэг чангаанз нэмж болно
  4. Сүүлд нь бэлдсэн бүх бэлдэцээ хооронд нь холиод л коктейль бэлэн болно.

Энгийн орц найрлагтай ч үр дүн нь гайхалтай! Хар чавгыг тогтмол хэрэглэж заншснаар уг хатаасан жимсэнд агуулагдах эслэг, фосфор, цайр, магний нь гэдэсний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Мөн хар чавга нь хоолны дуршил, чихэрлэг зүйл идэх хүслийг бууруулж биенээс хорт бодисыг хөөн гаргахад тусалдаг. Хэрвээ та бидний зөвлөгөөг даган хар чавгыг өдөр тутамдаа хэрэглэвэл илүүдэл жингээсээ салах нь асуудал биш болно. Эрүүл аргаар турах энэхүү коктейлийн орц найрлагыг найзууддаа ч мөн хуваалцаарай.

Total
2K
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!