Манай дүү үүгээр үсээ угаагаад байсан чинь үснийх нь өнгө нь сэргээд, уналт нь зүгээр болсон шүү!

Хөвсгөр нарийн ширхэгтэй үсийг арчлахад маш хэцүү байдаг ба үзүүр нь хурдан салаалж, соронзлогдоод эмзэгших нь хурдан байдаг. Гэртээ маалингын үрнээс гаргаж авсан усаар үсээ угаах нь энэ асуудлыг хялбар шийдэж өгнө. Маалингын үр нь эрдэс, витаминаар баялаг бөгөөд нимбэгний шүүстэй холиод хэрэглэхэд таны үсийг эрүүл, намирсан болгоно.

Маалингын үрнээс гаргаж авсан ус нь их хэмжээний витамин E,B агуулдаг. Витамин E нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох үйлчилгээтэй антиоксидант юм. Харин витамин В нь мэдрэлийн болон цусны эргэлтийн системийг дэмждэг учраас маалингын үрнээс гаргаж авсан усыг арьсны асуудлаа шийдэх мөн эрүүл, намирсан, урт үстэй болоход ашигладаг.

Бэлтгэх арга:

  • 1 хоолны халбага маалингын үр
  • 4 стакан ус
  • 3 хоолны халбага нимбэгний шүүс

Усаа саванд хийж буцалгаад маалийнгын үрээ нэмээд дахин 2 минут буцалгана. Бүр илүү өтгөн болгохыг хүсвэл илүү удаан буцалгаж болно. Удаан буцалгах тусам үрнээс их хэмжээний тос ялгарах ба энэ нь үсний хуурайшилтыг илүү үр дүнтэй багасгана. Бэлэн болсон усаа хөргөөд үрнүүдийг шүүж авна. Дээрээс нь 3 хоолны халбага нимбэгний шүүсээ нэмснээр үсийг илүү тольгор болгоод зогсохгүй хадгалах хугацааг уртасгана. Хөргөгчинд 20 хоног хадгалах боломжтой.

Үсээ сайтар шампуньдаж угаасны дараа бага зэрэг хатаагаад бэлдсэн усаараа үснийхээ угандаа түрхэж 1-2 минут хөнгөн массажлана. Дараа нь үснийхаа үлдсэн хэсэгтээ түрхэж хатаана. Энэ аргыг үсээ угаах болгондоо хэрэглэхийг зөвлөж байна. Үр дүнд нь таны үс хурдан ургаж, намирсан зөөлөн үстэй болох болно. Гэртээ туршаад үзээрэй.

Total
655
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!