Нэг танил эгч маань үнэхээр залуу харагддаг байсны учир нь энэ байж. Түүний нууц нь яншуй ашиглаад

Нас нэмэхийн хэрээр арьс гундаж, үрчлээ үүсэж, уян хатан чанараа алддаг. Та байнгын гоё сайхан арьстай харагдахыг хүсэж байна уу? Тэгвэл бидний санал болгож буй аргыг туршаад нэг үзээрэй. Арьс чинь толийж, үрчлээ багсаж, хэдэн насаар залуу харагдах болно.

Бидний амьдралын турш бие организм их бага хэмжээгээр өөрчлөгдөж байдаг. Нас биенд хүрсэн хойно биенд гарж байгаа өөрчлөлтүүд зарим нь сөрөг байдаг: эрч хүч суларч, хараа сонсгол муудаж, нүүрэн дээр үрчлээнүүд бий болдог. Энэ асуудлыг шийдэх гэрийн нөхцөлд хийж болох тосыг та бүхэнд санал болгож байна.

Нимбэг, яншуйгаар хийсэн энэхүү тос нь нүүрэн дээрх нөсөө толбыг арилгаж, арьсыг илүү эрүүл залуу харагдуулна. Яншуй нь амин дэм, витаминаар баялаг бөгөөд түүний тусламжтайгаар кали, марганцын өндөр найрлагтай эфирийн тосыг гарган авч болно. Шээсний замын өвчин, өндөр халуурах, нүдний үрэвсэл, бөөрний өвчлөл, чихрийн шижин тэр ч байтугай бэлгийн сулралыг эмчлэхэд тустай.

Тос бэлтгэх жор:

  • сайтар жижиглэж хэрчсэн яншуй (2 хоолны халбага)
  • Нимбэгний шүүс эсвэл алимны цуу (1 хоолны халбага)
  • Цэвэр ус (200 мл)

Бэлтгэх арга:

Яншуйг усанд хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгаад хөргөж тавих. Дээрээс нь нимбэгний шүүс эсвэл алимны цуугаа нэмээд сайтар хутгаж хөргөгчиндөө хийж хадгална. Бэлэн болсон тосоо өдөр бүр өглөө оройдоо нүүрэндээ түрхэж өгнө. Арьс чинь гэгээлэг болж, нүхжилт багасаж, илүү залуу харагдах болно. Заавал үнэтэй салоны үйлчилгээ авахын оронд гэртээ маш энгийн орцуудыг ашиглан элдэв химийн найрлага, ботокс ороогүй тосыг бэлтгэн туршаад үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно. Хэрвээ таалагдвал бусаддаа мөн түгээгээрэй.

Total
1K
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!