Өөхийг хайлуулагч кисель. Өглөө, орой нэг аягыг уухад л өөх чинь өөрөө хайлах болно!

Кисель нь оросоос гаралтай ба ерөнхийдөө өтгөн бүтэцтэй олон төрлийн жимс жимсгэнийг чанаад гаргаж авсан чихэрлэг амттан юм. Гэхдээ та бидний иддэг бутарсан амтат чихэрийг төсөөлж байж магадгүй юм. Энэ тохиолдолд бид овьёосоор кисель хийж хэрэглэх болно.

Овьёсоор хийсэн киселийн ашиг тус

Өмнө нь зөвхөн овьёсоор л киселийг хийдэг байсан. Учир нь овьёсонд их хэмжээний цардуул агуулагддаг ба тэр нь киселийг хангалттай өтгөн болгож өгдөг. Овьёсны орц найрлага нь эрдэс баялаг, шим тэжээлээр дүүрэн байдаг. Үүнд Витамин В, P, A, их хэмжээний кали, магни, төмөр, фтор орно. Мөн хүний биед ороод удаан задардаг нүүрс ус агуулдаг учир өдрийн турш цатгалан байлгадаг.

Овьёсоор каш хийж идэхэд түүнд агуулагддаг бүх эрдэс бодис нь хүний биед сайн задарж чаддагүй учраас 15 минутаас урт хугацаанд болгож хэрэглэх нь илүү ашиг тустай.

Дараах өвчин эмгэгийг эмчлэхэд киселийг хэрэглэж болно:

  • Дотор муухай оргих
  • Гипертензи
  • Гастрит
  • Гэдэсний хямрал
  • Чихрийн шижин
  • Харшил

Цагаан кисель нь бодисын солилцоог дэмжиж, гэдэснээс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг учир хүний биед хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнд зүй есоор ордог билээ. Овьёсоор кисель хийх 2 төрлийн арга бий:

Тураах үйчилгээтэй кисель хийх арга

Варены шилний талаар овьёос хийгээд дээрээс нь 100 мл тараг, дүүртэл нь ус нэмнэ. Хөргөгчиндөө хийгээд нэг өдөр хонуулна. Дундуур нь хэд хэд хутгавал сайн. Дараа нь овьёсоо шүүж аваад үлдсэн шүүсийг хэсэг хугацаанд саванд нь байлгана. Савны ёроолд өтгөн цагаан бүтэцтэй зүйл бий болсны дараа дээр нь ялгарсан шингэнийг асгана. Үлдсэн цагаан зүйлийг саванд хийгээд яг ижил хэмжээтэй ус нэмээд бага зэргийн давс, сахар амталгаагаараа нэмээд дахиад өтгөртөл нь гал дээр буцалгаад л кисель бэлэн болно.

Эмчилгээний зориулалттай кисель хийх арга

Орц:

  • 300 гр. овьёос
  • 10 хоолны халбага боловсруулаагүй овьёос
  • 100 мл тараг
  • 2 л ус
  • 1 цайны халбага ургамлын тос
  • Зөгийн бал, самар нэмж болно.

Кофе бутлагчинд овьёосоо жижиг болтол нь нунтаглана. Усаа 40 градус болтол нь халаана. 3 литрийн саванд овьёос, ус, тарагаа нэмээд дээр нь 10 см зай үлдээнэ. Модон хутгуураар сайтар хутгаад хуванцар тагаар таглаж 48 цаг дулаан газарт байлгана. Овьёосоо шүүж аваад үлдсэн шүүсийг олон жижигхэн шилэн саванд хийгээд 18 цаг үлдээнэ. Савны ёроолд өтгөн цагаан зүйл тунаж үлдэх ба дээр нь үлдсэн шингэнийг нь асгаж цагаан тунадасуудыг хооронд нь нийлүүлээд хадгална. 3 хоолны халбага цагаан тундасыг 200 мл устай холиод гал дээр өтгөртөл нь буцалгаад гал дээрээс авна. Амт оруулахын тулд 1 цайны халбага масло, зөгийн бал, самар, жимс нэмж болно.

Кисель нь өдөр тутамд хэрэглэхэд зохимжтой тэр тусмаа өглөө өлөн дээрээ идэх нь маш сайн. Хэдийгээр зарим хүмүүсд бэлдэх явц нь удаан санагдаж болох ч үр дүн үнэхээр сайтай юм шүү.

Total
2K
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!