ЗөвлөгөөЭрүүл мэнд

Энэ тансаг ургамалын тусламжтай маш олон эмгэг болон арьс, үсний асуудлыг шийдэх боломжтой

Таны бие махбодь болон оюун санаагаа ядарч байгааг мэдэрдэг үү? Таньд шаардлагатай энергийг өгөх анхилуун үнэртэй өвсийг мэдэх үү? Тэгвэл энэ анхилуун үнэртэй ургамал нь дулаан уур амьсгалтай газар сайн ургадаг хоолны амтлагч болгон өргөн хэрэглэдэг ургамал юм.

Энэ бол розамарин юм. Олон зууны турш хүмүүс үе мөчний үрэвсэл, ядаргаа, астма, экзем харшил, элэгний өвчин, цөсний хүүдийн өвчин, зүрхний өвчин зэрэг эрүүл мэндийн олон асуудлыг розмарины тусламжтай эмчилж иржээ.

Энэ гайхалтай ургамлын давуу талуудыг дурдвал:

  • Зүрх судасны болон цусны эргэлтийг сайжруулдаг.
  • Холестрины түвшинг бууруулж, судасны хатуурлыг багасгана.
  • Судалгаанаас үзвэл хүнд өвчний дараа, ялангуяа тархины цусны эргэлт буурсан өндөр настай хүмүүст ашигтай байдаг. Тархины болон зүрхний судасны эргэлтийг сайжруулахын тулд дараах жорын бэлдэнэ. Үүнд: 1 цайны халбага розмариныг 2 аяга буцалж буй усанд хийж, 30 минут байлгаж хандлана. Энэ хандмалаас өдөрт 2-3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ.

Үүнээс гадна розмарин нь арьсны эд эсийг сэргээж, залуужуулах үйлчилгээтэй. Энэ нь арьсыг чийгшүүлж, үрчлээг багасгаж, цусны эргэлтийг идэвхижүүлж, арьсны уян хатан чанарыг сэргээж, хаванг бууруулж, арьсны өнгийг сайжруулж, хөгшрөлтийн нөсөө, сэвхийг арилгана. Тиймээс розмарины цай ууж, розмарины эфирийн тосыг нүүрний олон биеийн тосондоо нэмж, мөн розмарин буцалгаж нүүрээ арчиж цэвэрлэх зэргээр хэрэглэхийг зөвлөж байна.

Розмарин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул амьсгалын замын өвчнүүд болон шархлаат өвчнүүдийн үед хэрэглэхэд онцгой ач холбогдолтой.

Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны алдагдлаас үүсэх ядаргаа болон стресст сайнаар нөлөөлнө. Розмарин нь стрессийн дааврыг тайвшруулж, сэтгэлийн хөдөлгөөний процессыг сэргээдэг гайхалтай ургамал юм. Эрч хүчийг сэргээгээд зогсохгүй бие, сэтгэлийг тайвшруулдаг увдистай.

Үсний ургалтыг идэвхижүүлдэг. Розмарины хандаар үсээ угаавал таны үс урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ургаж, гэрэлтэх болно.

Таргалалтын эсрэг – Розмарин нь өөх тосны задралыг түргэсгэх, хоолны дуршил бууруулах замаар жингээ хасахад тусалдаг. 1 цайны халбага розмариныг 300 мл буцалж буй усанд хийж, 25 минут хандлаад, хандаа шүүж авна. Өдөрт 50 мл-ээр 3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Энэ тунг нийт 21 хоног хэрэглэнэ.

Розмарины эфирийн тосыг лаа, шампунь, тос, маскандаа нэмж арьс, үсний арчилгаандаа ашиглаж байгаарай. Үүний цайг ууж хэрэглэх гэж байгаа бол өдөрт 2-3 аяга ялангуяа унтахаас өмнө уувал сайн. Энэ цай нь чихрийн шижин, элэгний өвчин, цөсний хүүдийн өвчин, зүрхний шигдээс зэрэгт сайн.

Хамгийн сайхан мэдээ нь үүнийг гэрийн нөхцөлд ургуулах боломжтой. Үүний тэлд боловсорч гүйцсэн розмарины мөчрийг авч, устай саванд хийж үндэслүүлнэ, дараа нь зориулалтын саванд хийж, нартай, гэрэлтэй газар тавьж ургуулна.

Анхаарах зүйл: энэ ургамалыг 12-оос доош насны хүүхэд, таталт уналттай хүн, жирэмсэн эхчүүд хэрэглэхийг хориглодог. Мөн цусны даралтыг хэсэг хугацаанд ихэсгэдэг тул 2-3 шатны даралт ихдэх өвчинтэй хүн хэрэглэхийг хориглоно.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!