ЗөвлөгөөЛайфстайлТанин мэдэхүй

Эмээ маань үргэлж гудсан дээрээ сода цацдаг байсан! Одоо би ч бас үргэлж цацдаг болсон

Хүнсний содыг хүмүүс маш олон төрлөөр хэрэглэдэг билээ. Үүнийг дан ганц хүнсэнд хэрэглэхээс гадна эрүүл мэнд болоод цэвэр орчин ариутгалын үед ч ухаалгаар хэрэглэх боломжтой. Ингээд та бүхэнд эмээгийнхээ зөвлөмжүүдээс хүргэж байна.

#1 Хивс болон буйдан цэвэрлэх

Та 1 хоолны халбага хүнсний сода болон ижил хэмжээний угаалгын нунтгийг, 1 аяга бүлээн устай хольж, 4-5 цайны халбага цагаан цууг нэмж хутгаарай. Үүнийгээ шүршигч саванд хийж бэлтгэнэ.

Хивс, буйдангийнхаа тоосыг сайтар соруулж, шүршигчтэй шингэнээ цацаж, 5-10 секунд байлгаарай. Дараа нь тухайн хэсгээ пролон ашиглан үрж, угаана. Ингээд л таны буйдан, хивс яг л шинэ мэт гялалзах болно.

#2 Матрас цэвэрлэх

Матрасанд бидний биеийн хөлс, гуужсан арьс, тоос наалдаж, маш ихээр бохирддог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Үүний тулд эхлээд тоосыг нь соруулж, бэлтгэнэ.

Дараа нь нэг хайрцаг хүнсний сода (боломжтой бол 10-15 дусал эфирийн тостой холино)-ийг матрас дээрээ цацаж, 5-6 цаг байлгаарай. Үүний дараа содаа тоос сорогчоор соруулж авна. Ингэснээр матрасын бүх тоос, бохирдол үгүй болж, сайхан үнэр гарах аж.

Анхааруулга:

Та сода болон цагаан цууны хольцыг аливаа бохирдлыг цэвэрлэхдээ ашиглаж болох ч, арьсан болон үслэг эдлэл хэрэгслийг цэвэрлэж болохгүйг анхаараарай.

Хүнсний соданы давуу талууд: Хямд үнэтэй, Химийн хорт бодисгүй, Бохирдол, чийгийг өөртөө шингээдэг, Угаагч бодисуудыг орлодог, Эвгүй үнэрийг дардаг, Хуримтлагдсан нянг устгадаг.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!