Зөвлөгөө

Цагаан батганаас салахад заавал салоны үйлчилгээ хэрэггүй! Би ингээд л амархан арилгачихдаг

Цагаан батга нь сүүн толбо гэж нэрлэгддэг бөгөөд нүдний эргэн тойронд ихэвчлэн гарч ирдэг жижиг цагаан эсвэл шаргал овойлт юм. Тэд мөн хамар, хацар, дух, цээжинд илэрч болно.

Үндсэндээ цагаан батга нь кератинаар дүүрсэн цистууд бөгөөд энэ нь гэм хоргүй ч гэлээ таныг үзэмжгүй болгодог. Тиймээс бид танд үүнийг хялбар ариглах шилдэг гэрийн эмчилгээг зөвлөе.

Нүүрний саун

Нүүрний саун нь арьсны үхсэн эс, бохирдолыг арилгахад тусалдаг тул цагаан батгыг эмчлэх, нүх сүвийг цэвэрлэхэд тустай. Үүнйг хийхийн тулд толгойгоо цэвэр алчуураар хучиж, халуун усанд нүүрээ утах хэрэгтэй. Эсвэл халуун бүлээн алчуураар нүүрэн дээрээ хэдэн минут жин тавьж болно. Үүнийг 7 хоногт дор хаяж 2 удаа давт.

Зөгийн бал

Зөгийн бал нь антиоксидант ба чийгшүүлэгч шинж чанартай тул цагаан батгыг эмчлэхэд тусалдаг. Тиймээс нүүрээ сайтар цэвэрлээд цэвэр зөгийн бал нимгэн түрхэж 15 минут байлгаад дараа нь угаана. Үр дүнг харах хүртлээ өдөр бүр хэрэглээрэй.

Анар

Анар жимс нь антиоксидант, гуужуулагч шинж чанараараа цагаан батгыг эмчлэх бас нэг гэрийн эмчилгээний арга юм. С аминдэмээр баялаг тул таны арьсанд ч сайн нөлөөтэй. Гэхдээ үүнийг хийхэд танд анар жимсний хальс нь л байхад болно. Тэгхээр доторх жимсийг нь ч идээд, хальсыг нь ч ашиглах нь байна шүү дээ. Жимсний хальсыг нунтаг болгон бутлана. Хоёр хоолны халбага нунтаг дээр бага зэрэг нимбэгний шүүс эсвэл сарнайн ус нэмээд зуурмаг болгоно. Үүнийг нүүрэндээ түрхээд, 15-20 минутын дараа угаана. Та үр дүн гартал өдөр бүр давтсан ч болно.

Касторын тос

Касторын тос нь байгалийн гаралтай эдгэрэлт ба бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд цагаан батга болон арьсны олон асуудлыг шийддэг. Та зүгээр л касторын тосыг нүүрэндээ түрхээд арьсанд бүрэн шингэтэл үлдээнэ үү. Мөн касторын тос болон чидун жимсний тосыг ижил хэмжээгээр хольж хэрэглэж болно. Өдөр бүр хэдэн сарын турш үүнийг хий.

Эсвэл хурдан үр дүнд хүрэхэийн тулд шаардлагатай хэсэгтээ нэг цайны халбага касторын тос болон содыг зуурмаг болгон түрхэж болно. Энэ тохиолдолд цагийн дараа угаах хэрэгтэй. Уг процедурыг 2 долоо хоногийн турш өдөр бүр давт.

Та эдгээр аргуудаас дуртайгаа сонгож болох ба эсвэл хослуулан хэрэглээд үзээрэй. Танд амжилт хүсье!

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!