Үүнийг хүчээр аваад нэмэргүй, холгоод таньд хэцүү байна уу? Тэгвэл үүнийг л хэрэглэ!

Хөлийн хатуурч зузаарсан арьс, ихэнхи хүмүүс эвэр гэж ярьдаг. Ийм зүйл үүссэн бол тухтай гутал өмссөн ч эвэр нь таны хөлийг холгоод хэцүү байдаг. Тэгвэл бид танд үүнийг гэрийн нөхцөлд маш амархан арилгах аргыг зааж өгье. Үүнээс гадна хүйтний улиралд хүмүүсийн хөл нь хагарч хуурайших нь ч элбэг болдог. Энэ арга нь зузаан арьсыг ч арилгаж чадаж байгаа юм чинь энгийн нэг хуурайшиж хагарсаныг бол хоромын дотор зөөлрүүлэх болно шүү.

Эхний алхамд та тусгай бэлдсэн усанд хөлөө дүрэх хэрэгтэй. Үүнд дараах зүйлс хэрэгтэй:

  • Шингэн саван – 1 хоолны халбага
  • сод – 3 цайны халбага
  • хөлөө дүрж багтахаар сав
  • халуун ус – 1 литр

Саванд бүх найрлагыг хийж сайтар холино. 1 литр ус таны хөлийг хангалттай бүрхэж хүрэхгүй байвал бүх найрлагыг ижил хэмжээгээр нэмэгдүүлээрэй. Бага зэрэг хөргөж хөлөө дүрж болохуйц дулаантай болоход хөлөө хийнэ. Аль болох халуун байхад нь хөлөө дүрвэл сайн. Усанд хөлөө дүрээд 30-40 минутын турш дэвтээнэ.

Хоёрдугаар алхам бол хөлөндөө өөрийн бэлтгэсэн маск тавих. Үүнд дараах зүйлс хэрэгтэй:

  • аспирин – 6 ширхэг
  • лемоны шүүс – 1 цайны халбага
  • ус – 1 цайны халбага
  • хүнсний скоч (гялгар уут байсан ч болно) болон оймс

Аспириныг нунтаглаад дээр нь ус болон нимбэгний шүүс нэмээд сайтар зуурна. Энэ нь шүдний оо шиг болно. Үүнийгээ асуудалтай хэсгүүддээ түрхээд хүнсний скочоор ороож, гадуур нь оймсоо өмсөнө. Маскыг 10 минутын турш байлгаж, дараа нь хөлийг угааж, тосоор тосолно.

Танд хурдан үр дүн хэрэгтэй байгаа бол 2 долоо хоногийн турш өдөр бүр давтах хэрэгтэй. Хэрвээ зовиур тань гайгүй байгаа бол 7 хоногт дор хаяж 2 удаа хэрэглэж болно.

Total
1K
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!