Зөвлөгөө

Эдгээр маскыг хэрэглэвэл 3 цагийн дараа та хаана үрчлээ байсныг ч мартах болно!

Залуужуулах тос, нүүрний элдэв маск зэрэг нь арьсыг толигор зөөлөн болгож, үрчлээсийг арилгадаг гэдэг боловч тэр бүр үр дүнгээ өгдөггүй. Нэгэнт бий болсон үрчлээг багасгахын тулд өдөр тутмын уйгагүй арчилгаа шаардлагатай.

Гэхдээ гэрийн нөхцөлд байгалийн гаралтай маск байнга хэрэглэж сурсан бүсгүйчүүдэд бол энэ огтхон ч асуудал биш юм. 2 цагийн дотор үрлчээсийг багасгах Япон жор байдаг бөгөөд үүнийг танилцуулая.

Далайн замаг нь коллагены нийлэгжилтэнд ихээхэн хувь нэмэр оруулдаг бүтээгдэхүүн болохыг Японы эрдэмтэд эрт дээр үеэс нээж, хэрэглээг олж тогтоосон байна. Энэ бүтээгдэхүүний нүүрний маск нь агшин зуурын нөлөөтэй байдаг.

Гүнзгий тогтсон үрчлээс хүртэл 2 цагийн дотор мэдэгдэхүйц тэнийдэг. Үүнийг тогтмол хэрэглэвэл үр нөлөө нь тогтож, хөгшрлөтийн шинж тэмдэг бүдгэрч, сэвх нөлөө болон үрчлээсний зураасууд багасдаг байна.

Хатаасан далайн замаг + Ногоон цай

Нүүрний хэмжээндээ тааруулан хатаасан замгаа бэлдэж, ногоон цайнд 2 минут дэвтээсний дараа нүүрэндээ тавина. Замгаа хатах хүртэл нь байлгана. Энэ үед нүүрний булчинг аль болох хөдөлгөхгүй байхыг анхааруулж байна.

Учир нь тавьсан замаг унаж үр дүнгээ өгөхгүй болно. Бүрэн хатасны дараа авахдаа ногоон цайгаар шавшиж дэвтээж авна. Замган маскаа авсны дараа нүүрэндээ ямар нэгэн тос түрхэхгүй.

Далайн замаг + Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь гэрийн нөхцөлд хийдэг маскнуудын хамгийн шилдэг орцонд зүй ёсоор ордогоороо алдартай. Үүнийг бэлтгэхийн тулд далайн замгаа нунтаглагчинд нунтаглах, эсвэл бэлэн нунтаг замаг хэрэгтэй.

Түүнийгээ ногоон цай эсвэл кофенд дэвтээнэ. Замаг дэвтэж хөөсний дараа өндөгний цагаанаа нэмж сайтар хольж хутгана. Үүнийг нүүрэндээ түрхэж 20 минут байлгана. Энэ нь маш сайн үр дүнгээ өгч, арьсыг эрүүлжүүлж, толигор сайхан болгоно.

Далайн замаг + Овьёос

Энэ маск нь арьсыг гуужуулж, гүн тэжээл өгч, гөлгөр болгодог. Энэхүү гоо сайхны жорыг бэлтгэхийн тулд хагас нунтагласан далайн замгийн нунтаг, цайны халбаганы талаар овьёос хэрэгтэй.

Эдгээрийг хольж, дээр нь буцалсан ус хийж, хэсэг байлгаад нүүрэндээ нимгэн түрхэнэ. Нүүрэндээ сайн шингээхийн тулд 20 минут байлгана. Угаалгын өрөө буюу удаан хатахаар чийглэгдүү өрөөнд хийх нь тохиромжтой. Үүний дараа бүлээн усаар угаана.

Эдгээр маскууд нь үрчлээтэй үр дүнтэй тэмцэж, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ургамлын гаралтай уураг, иод, витамин, эрдэс бодис агуулдаг байна. Иймд дээрх жоруудыг хэрэгжүүлж, толигор сайхан арьстай болж, гоо сайхнаараа гайхуулаарай. Найзууддаа ч гэсэн гоо сайханыхаа нууцыг хуваалцаарай!

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!