ЗөвлөгөөЭрүүл мэнд

Манай эгч энэ аргаар 7 хоногийн дотор 4кг хассан шүү! Таргаар биеэ цэвэрлэж, өөх шатаах хялбар 4 арга

Тараг бол олдоц сайтай, өл дарж, амархан цатгадаг, бүх насны хүмүүст тохиромжтой, исгэж бүрж хийдэг хүчиллэг бүтээгдэхүүн юм. Энэ зөвлөгөөнд тарагны ашигтай бүх шинж чанарыг хэрхэн ашиглах, бие махбодийг цэвэрлэж, жингээ хасах талаар дурдах юм.

Өөх шатаах коктейль

Эхлээд 1 шилэн аяга шинэхэн тослог багатай тарганд үрэгчээр үрсэн цагаан гаанаас цайны халбагын талаар хийнэ. Үүн дээрээ 1 цайны халбага нунтаг синнамон, 1 цайны халбага нунтагласан улаан чинжүү хийж сайтар хольж хутгана. Энэхүү коктейлийг өдөрт 2-3 удаа 2 долоо хоногийн турш ууж хэрэглэнэ. 5-7 долоо хоног завсарласны дараа курсээ дахин давтана.

10 хоног уудаг коктейлийн жор

1 шилэн аяга тарганд нунтаг синнамонаас цайны халбагын талаар нэмнэ. Дээр нь 2 цайны халбага Базилик буюу Лаврын навч /нунтаг/ хийж сайтар хольж хутгана. Бэлэн болсон коктейлоо сайн шингээж уухын тулд бага багаар балгаж ууна.

1 сарын дотор 4 кг хүртэл жин хасах жор

  1. Өглөөний цай : 1 шилэн аяга тослог багатай тараг, 2 зүсэм яншуйтай бяслагтай хар талх
  2. Үдийн цай : 1 шилэн аяга тарганд нунтаг синнамонаас цайны халбагын талаар, шинэхэн бөгөөд дуртай жимс 100гр /бананаас татгалзах хэрэгтэй/
  3. Өдрийн хоол : 1 таваг ногооны бүлээн шөл /төмсгүй/, эсвэл шинэхэн ногооны салат, 1 аяга тараг
  4. Үдээс хойш : 200гр шинэ тарганд 100 гр ногоон алимыг үрж хийнэ.
  5. Оройн хоол : 1 аяга тарганд 1 цайны халбага синнамон, 1 цайны халбага зөгийн бал, 5гр базилик, 50 гр тослог багатай бяслаг нэмж ууна
  6. Унтахын өмнө : Жижиг зүсэм нимбэг идээд, 5-10 минутын дараа 1 аяга таргыг бага багаар ууна.

Маш энгийн жор : 1 аяга тарганд үрэгчээр үрсэн ногоон алимнаас 3 амны халбага хийж нухаш болгон хутгана. Энэ нухашийг өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Дээрхи жорнуудаас аль өөрт тохирхыг сонгоод туршаад үзээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!