Олон хоног хүндэрч чадахгүй хэцүү байгаа бол үүнийг уугаарай! Дахиж таны өтгөн хэзээ ч таныг зовоохгүй

Хүндрэхгүй удах нь биед муу төдийгүй үнэхээр төвөгтэй байдаг. Яасан нь мэдэгдэхгүй хэсэг байж байгаад л хүндрэхээ больж асуудал үүсдэг. Миний хувьд гэвэл олон хоног бааж чадахгүй бол эргэлзэх зүйлгүй эм уучихдаг.

Мэдээж энэ миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг би сайн мэднэ. Гэсэн ч гэдсээ л цэвэрлэж байвал бусад нь хамаагүй санагдаж, зүгээр л эм уучихдаг байлаа. Харин азаар энэ аргыг мэдэж авсан минь амьдралыг минь тодорхой хэмжээгээр өөрчилсөн.

Энэхүү арга нь байгалийн гаралтай учир миний биед сөрөг нөлөө үзүүлэх нь бүү хэл эсрэгээрээ амин дэмүүдийг өгч, улам бүр аварч байдаг нь гайхалтай. Хэрэв та гэдсээ сайхан цэвэрлэмээр санагдаад байвал үүнийг л уучих. Одоо ингээд хамтдаа орц жороо мэдэж авцгаая.

Орц:

  1. Ус – нэг стакан
  2. Зөгийн бал – нэг халбага
  3. Чиа үр – нэг халбага
  4. Маалингын үр – нэг халбага
  5. Алим – нэг ширхэг

Бэлтгэх арга:

Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлээрэй. Ингээд та амттай, гэдэс цэвэрлэх ундаатай болж байгаа юм. Үүнийгээ өглөө өлөн дээрээ уух хэрэгтэй. Тун удалгүй гэдэс бүрэн цэвэрлэгдэж, та хүсч байснаараа өтгөнөө гадагшлуулж, биеэ суллана.

Энэ нь бүхэлдээ эрдэс бодисын ундаа юм. Хэрэв та сонсож байсан бол чиа үр, маалингын үр нь өөртөө их хэмжээний уураг, витамин, амин дэмийг агуулдаг. Тийм учраас таныг эрч хүчтэй, эрүүл саруул байхад том тус хүргэх юм.

Total
8K
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!