ЖорЗөвлөгөөЭрүүл мэнд

Хүндэрсэн ханиадыг нам дарах Оросын ардын арга! Энэ аргаар 1 хоногийн дотор эдгэрч чадсан шүү

Ханиад үнэхээр хэцүү ч гэлээ, энэ нь ээж хүмүүст хамгийн хүндээр тусдаг. Хурдан өөрийгөө эмчлэхгүй бол хүүхдүүддээ ханиад өгч, бүр ч том асуудал үүснэ.

Тийм учраас ханиадаа маш хурдан дарах нэгэн ардын эмчилгээг сурч аваад, өөр дээрээ хэрэгжүүлсэн юм. Үнэхээр үр дүнтэй байсан учраас та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Энэхүү аргын гол орц нь хүрэн манжин юм. Төрөл бүрийн амин дэм, витаминаар баялаг энэхүү ногоог эрүүл мэндэд хэчнээн тустайг та ч бас сайн мэдэх биз ээ.

Хүрэн манжингийн дотор хэсгийг аяга шиг болгон ухаад, тэр зайнд нь элсэн чихэр дүүргэнэ. Манжингийн хэлтэрхийгээрээ таглана.

Одоо бэлдсэн манжингаа том аяганд хийж таглаад богино долгионы зуухандаа эсвэл жигнүүрт хийж манжингийн том жижгээс хамааран 3-15 минут болгоно.

Манжин зөөлөрч шүүс нь гарсан байх учиртай. Ингээд энэ сиропыг нь цайны халбагаар цаг тутам ууна. Манжингаас сиропыг юулж хэрэггүй, манжинтай нь, аягатай нь байлгаж бай, шүүс нэмж гараад л байдаг юм, томхон манжингаас бүтэн өдөр уух сироп гарна!

Хоёр өдөр уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг юм шүү.

ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАХААС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!