Зөвлөгөө

Үс минь маш ихээр унаж бүр халцраад байсан! Харин энэ маскыг хэрэглэснээс хойш урьдынхаасаа ч илүү өтгөн сайхан болсон

Халзрах эсвэл үс унах нь өнөө үед аль ч хүйсийн хувьд нэлээд түгээмэл асуудал болоод байна. Энэ нь бие махбодийн болон сэтгэл санааны стресс, хоол тэжээлийн дутагдал, сэтгэцийн тэнцвэргүй байдал, харшил, эрүүл ахуй, үс арчилгааны бүтээгдэхүүнийг зүй бусаар ашиглах зэрэг янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байж болно.

Өнөөдөр бидний хуваалцах жор болох үс халцарсан газруудад шинэ үс ургуулахад түлхэц болно. Үүнээс гадна, энэ нь таны үсийг гүнээс нь тэжээж, илүү хүчтэй, эрүүл чийрэг болгоно. Энэ нь маш хялбар, хямд арга бөгөөд уг маскыг долоо хоногт нэг удаа хэрэглэхэд л хангалттай.

Орц:

  • 1 өндөг
  • 1 боловсорсон гадил жимс
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 1/2 аяга (125 миллилитр) шар айраг

Гадил жимсийг аяганд хийж нухаад дээр нь өндөг нэмнэ. Нэгэн жигд болтол сайтар хутгана. Дараа нь зөгийн бал, шар айраг нэмээд дахин сайтар холино. Уг хольцыг толгойдоо түрхээд 5 минутын турш иллэг хийнэ. Дараа нь шүршүүрийн малгай өмсөөд нэг цагийн турш байлгаад ердийн байдлаар үсээ угаагаарай.

Гадил бол кали, A, C, E витамины маш сайн эх үүсвэр бөгөөд сул дорой үсэнд хамгийн тохиромжтой байдаг. Эдгээр витаминууд нь эрүүл, хүчтэй үстэй болоход зайлшгүй шаардлагатай байдаг.

Өндөг нь уургаар баялаг бөгөөд уураг нь үсний бүрдэл хэсгүүдийн нэг юм. Тиймээс уураг нь эрүүл үс ургахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэмж дурдахад өндөг нь таны үсийг урьд өмнө байгаагүйгээр гялалзуулж өгөх болно.

Шар айраг нь В бүлгийн витаминаар баялаг тул үсний угийг чангална.

Зөгийн бал нь чийгшүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үсийг зөөлрүүлж толигор болгодог тул таны толгойд маш их ач тустай амин дэмийн эх үүсвэр болдог. Үүнээс гадна, зөгийн бал нь тогтмол хэрэглэснээр үсийг цаг хугацааны явцад гэрэлтүүлж чаддаг.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!