ЗөвлөгөөЭрүүл мэнд

Манай ээж дааврын бэлдмэлийн оронд эдгээр ундааг тогтмол уудаг. Түүний биед дааврын өөрчлөлтийн шинж тэмдэг илрэхгүй урьдын адил сэргэлэн цовоо байдаг шүү!

Нас ахих тусам эмэгтэйчүүдийн дааврын систем аажмаар алдагддаг. Энэ нь сэтгэлийн байдал, өөрийгөө мэдрэх байдал, гадаад төрх байдалд нөлөөлдөг. Үүнийг зохицуулахын тулд ихэнхи эмэгтэйчүүд эм болон дааврын бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Тиймээс бид танд үнэтэй бэлдмэлийн оронд энэхүү байгалийн гаралтай Хүчирхэг гурвал нэртэй ундааг санал болгож байна.

Нимбэгтэй бүлээн ус

Нимбэгтэй бүлээн ус нь илүү жингээ хасаж, хорт бодисыг биеэс зайлуулж, дархлаа, хоол тэжээл, арьсны байдлыг сайжруулна. Нимбэгийг таллаад шүүсийг нь шахаж, шүүсэн дээр нь буцалсан ус хийж хөргөөд, өглөө өлөн дээрээ буюу нэг бол оройн цагаар алинд ч ууж болно.

Бөөрөлзгөний навчтай цай

Бөөрөлзгөний навчаар хийсэн цай эмэгтэйчүүдэд зайлшгүй шаардлагатай ундаа юм. Энэ нь эндометриоз болон эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүдийн үед тусалдаг байна.

Нэг халбага хуурай буюу шинэхэн бөөрөлзгөний навчин дээр 200 мл буцалсан ус хийж, 10 минут идээшлүүлсний дараа өглөө ба өдрийн цагаар ууна.

Турмериктэй сүү /Куркуматай сүү ч гэнэ/

Турмериктэй сүү нь Энэтхэгийн эртний алдартай жор юм. Үүнийг “Алтан сүү” ч гэж нэрлэдэг. Энэхүү ундаа бүх дааврыг тэнцвэржүүлж, дархлааг бэхжүүлж, хоол боловсруулах чадварыг сайжруулж, ханиадыг эмчилдэг.

Мөн сарын тэмдгийн өвдөлтийг намдааж, нойрыг сайжруулж, хэвийн жирэмслэлтийг дэмжиж, төрөлтийг хөнгөвчилдөг гэж үздэг байна. 200мл халуун сүүнд ½- хоолны халбага турмерик хийж, зөгийн балаар амталж унтахын өмнө ууна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!