ЗөвлөгөөЭрүүл мэнд

Биеэс шимэгч хорхойг устгахаас гадна Вирусын эсрэг дархлаа дэмжих шилдэг 5 бүтээгдэхүүн

Шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй эмүүд эмийн сангаар зарагддаг ч бие организмд хортой нөлөө үзүүлдэг байна. Эдгээр эмтэй үзүүлэх үйлчлэлээрээ ижил бөгөөд хор нөлөөгүй, үнэ хямд хоол хүнс элбэг байдаг.

Эдгээр хоол хүнс нь шимэгч хорхойг салгахаас гадна бүхэлдээ бие организмд сайн нөлөө үзүүлж, дархлаа бэхжүүлж, цус шингэрүүлж, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Сармис

Сармис нь вирусын эсрэг, мөөгөнцөр, бактери, шимэгч хорхой, хавдар зэрэг хүний биемахбодид учруулж болох бүх л аюултай тэмцэхэд маш сайн үр нөлөө үзүүлдэг байна.

Тэр ч байтугай хүнд металыг биеэс зайлуулдаг байна. Мөн хачиг, бүүрэг, шумуул зэрэг цусаар дамжиж хүний биемахбодийг хордуулдаг шимэгчүүдийг устгадаг.

Хар хушга ба түүний бүрхүүл хальс

Цус ба гэдэс цэвэрлэх чадвартай тул хар хушга болон түүний ногоон бүрхүүл нь ашигтай байдаг. Хар хушганы бүрхүүлийг мөөгөнцрийн халдварыг эмчлэхэд мөн шимэгч хорхойг устгахад ашигладаг.

Гвоздика – Хадаасан цэцэг

Хадаасан цэцгийн хумсны эфирийн тосыг хүний гэдсэнд хуримтлагддаг бараг бүх төрлийн шимэгчүүдийн өндөгийг устгахад ашигладаг бөгөөд байгалийн гаралтай цорын ганц ургамал юм. Мөн бактерийн эсрэг, вирусын эсрэг, мөөгөнцрийн эсрэг гурвалсан үйлчилгээтэй.

Тимьяан – Thyme-Ганга

Ганга бол дархлааны системийн гол булчирхай болох тимус булчирхайг өдөөх шилдэг ургамлын нэг юм. Ганга нь хүний биемахбодийн байгалийн хамгаалалтын механизмыг идэвхижүүлж, дархлааны тогтолцоог сайжруулдаг. Ганга тос нь аливаа шимэгчдийн өсөлтийг бууруулж, ходоод гэдэсний замд байдаг шимэгч хорхойг устгадаг.

Орегано тос

Орегано тос нь чөлөөт радикал цэвэрлэгч антиоксидант агуулдаг бөгөөд паразит, вирусын эсрэг, бактерийн эсрэг ба мөөгөнцрийн шинж чанартай байдаг. Орегано тос нь бүх хортой организмыг үр дүнтэй устгаж, гэдэс доторх бичил биетнийг устгаж чаддаг. Орегано тос нь паразит өвчнөөс авахуулаад хорт хавдар хүртэлх өвчинтэй тэмцэхэд үр дүнтэй болохыг олон судалгаа харуулж байна.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!