ЗөвлөгөөЭрүүл мэнд

Сонгины хальсны хамгийн ашигтай эмчилгээний 5 жор

Бид өдөр тутамдаа сонгино байнга хэрэлэдэг боловч, хальсийг нь зүгээр л хаячихдаг. Учир нь түүнийг ямар их ашигтайг та мэддэггүй хэрэг. Үүнээс хойш та сонгины хальсиа хаяж чадахгүй цуглуулдаг болох байх.

Хамрын битүүг үр дүнтэй арилгах жор

Хамрын битүүг арилгаж чөлөөтэй амьсгалхын тулд буцалж буй усанд хэдэн халбага хатаасан сонгины хальс хийж, уураар нь таван минутын турш утлага хийх хэрэгтэй.

Ханиалга хурдан дарах жор

Хэрэв та ханиалгаж байгаа бол хоёр хоолны халбага сонгины хальс, хоёр аяга буцалсан ус дээр хийнэ. Үүнийг өглөө бэлдэж тавих ба 3 хэсэгт хувааж, хоолноос 30 минутын өмнө ууж хэрэглэнэ.

Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй жор

Гэрийн нөхцөлд мөөгөнцрийн өвчний эсрэг эмчилгээ хийхэд энэ жор маш сайн туслах болно. Тиймээс, хоёр хоолны халбага сонгины хальсан дээр буцалсан халуун ус нэг аяга нэмээд, тагийг нь таглаад шөнийн турш үлдээгээрэй. Өглөө ханд дээр нэг халбага оливийн тос нэмнэ. Хандыг буцааж таглаад хоёр өдрийн турш дулаан газар хадгална. Дараа нь өвчтэй арьсандаа өдөрт гурван удаа түрхэнэ. Бүх шинж тэмдгүүд арилтал хэрэглэнэ.

Үсийг бат бөх болгож үс уналтыг багасгах жор

Үсээ бэхжүүлж, мөн өнгийг нь сэргээж гэрэлтүүлэхийн тулд энэ жорыг долоо хоногт хоёр удаа ашиглахыг зөвлөж байна. Сонгины хальс болон цэвэр усыг 1:10 харьцаатай бэлдэнэ. Бэлдэцийг буцалгаж хандалсны дараа өрөөний температурт хөргөнө. Дараа нь бэлтгэсэн бүтээгдэхүүнээр үсээ хэд хэдэн удаа зайлж, хурууныхаа өндгөөр массажлах хэрэгтэй. ны хөдөлгөөнөөр үс ургуулна. Толгойндоо шүршүүрийн малгай өмсөх эсвэл алчуураар ороож таван минут хүлээгээд, дараа нь шампуньгүйгээр халуун бүлээн усаар үсээ сайтар зайлна.

Варикоз судлуудын эсрэг жор

Сонгины хальс нь варикоз буюу судас бүдүүрсэн үед маш сайн эмчилгээ болдог. Үүний өтгөн хандаар өдөр бүр варикозтой хэсэгт угаалга (эсвэл боолт) хийх нь хангалттай бөгөөд удахгүй та эерэг үр дүнг анзаарах болно. Түүнчлэн эдгээр процедурууд нь зөвхөн ядаргаа төдийгүй хөлний хавангаас ангижрахад тусалдаг.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!