ЗөвлөгөөЭрүүл мэнд

Поликистоз буюу Өндгөвчний үрэвсэл, уйланхайг байгалийн аргаар ингэж эмчлэээрэй! Манай эмч найз надад зөвлөсөн, үр дүн нь сайн юм байна лээ

Өндгөвчний уйланхай нь олон эмэгтэйчүүдэд тохиолддог, тэр ч байтугай залуу охидод хүртэл. Аюултай хэмжээнд хүрээгүй бол бараг хэвийн зүйл гэж үздэг ч болж. Харин энэ нь эмзэг биетэй эмэгтэйн бие махбодийн үйл ажиллагааг алдагдуулахад нөлөөлдөг. Орчин үеийн хэв маяг зохисгүй хоол тэжээл, стресс нь энэ эмгэгийн гол шалтгаан болдог.

Ядаргаа, сэтгэлийн хямрал, арьсны байдал муудах, сарын тэмдгийн мөчлөг тогтмол бус болох зэрэг нь өндгөвчний үрэвсэлийн шинж тэмдэгийн өчүүхэн хэсэг юм. Эмч нар үүнд дааврын эмчилгээ бичиж өгдөг боловч энэ нь зөвхөн хүнд тохиолдолд л зөвлөдөг: жишээлбэл, үргүйдлийг даван туулах.

Бусад тохиолдолд бараг л эмчилгээ бичиж өгдөггүй. Учир нь тэдгээр эмчилгээнүүд нь илүүдэл жинг хурдан өсгөх хандлагатай байдаг. Тэгвэл бид танд биеийн жиндю нөлөөлөхгүй байгалийн зөөлөн аргаар эмчлэх аргыг хэлж өгье!

Хэрхэн эмчлэх вэ?

Поликистоз нь хүнд өвчин биш ч өөр ноцтой асуудлыг илэрхийлж болох шинж тэмдэг юм. Поликистозтой эмэгтэйчүүдэд бамбай булчирхай, ходоод, элэгний асуудал тулгарч магадгүй бөгөөд таргалалт, үргүйдлийн эрсдэл өндөр байдаг. Өндгөвчний поликистозыг уламжлалт эмийн ургамлаар эмчлэх нь дааврын хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Түүнчлэн хоолны дэглэмд анхаарлаа хандуулах нь зүйтэй: ямар ч чихэр, гурилан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь маш чухал бөгөөд учир нь поликистоз өвчнөөр шаналж буй эмэгтэйчүүдийн цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж, глюкозын мэдрэмж өндөр байдаг. Хэрэв та хоолны дэглэмдээ анхаарал хандуулахгүй бол чихрийн шижин тусах эрсдэл өндөр байна!

Хонгорзул цэцэг болон гаатай цай

Хонгорзул цэцгийг гааны навчтай хамт хандалж уувал дааврын хэмжээг тэнцвэржүүлэхэд туслах болно. Кофеноос татгалзаж, оронд нь хонгорзул цэцэг, гаатай цайгаар орлуулахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд 2 сарын дараа даавар хэвийн байдалдаа орох болно.

Байгалийн ногоон хушга

100 ширхэг ногоон хушгыг 4 хэсэг болгон хэрчиж тавь. Тэдгээрийг саванд хийж, 800 гр элсэн чихэр болон 1 литр архи нэмнэ. Тагийг нь сайтар хааж, сэрүүн газар 2 долоо хоног байлгана. Өдөрт 3 удаа холноос өмнө 2 цайны халбагыг ууна. Ногоон самар нь анагаах чадвараараа алдартай бөгөөд таны биеийг цэгцлэхэд тусална!

Таны эрүүл мэнд зөв хооллолтоос шууд хамаарна гэдгийг битгий мартаарай. Манай нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай, тэдэнд хэрэгтэй байж магадгүй юм!

ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ ХИЙХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ДАГАЖ ХИЙЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!