ЗөвлөгөөЛайфстайл

Ээж маань энэ аргыг хэрэглээд үрчлээс болон хар батганаасаа салж чадсан!

Гоо сайхныг илэрхийлэх, хамгийн том хүчин зүйлсийн нэг бол цэвэрхэн арьс байдаг. Тиймдээ ч хүн бүр арьсандаа анхаарлаа хандуулж, төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Гэсэн хэдий ч нүүрэн дээр гарах батга, бий болох үрчлээс багасахгүй байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ хар батга болон үрчлээсийг хамтад нь үгүй хийдэг, маск бэлтгэх аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

#1 Батганы эсрэг маск

Тослог болон эмзэг арьсанд зориулсан энэхүү маск нь, батгыг эмчилж, нүхийг агшаах тустай.

Орц: Овъёос – 2 хоолны халбага, Зөгийн бал – 2 хоолны халбага, Алимны цуу – 4 хоолны халбага

Хэрэглэх арга: Овъёосоо нухаж, нунтаг болгоод зөгийн бал, алимны цуутай холиорой. Үүнийгээ угааж цэвэрлэсэн арьсандаа түрхэж, 20 минут болсны дараа бүлээн усаар угаана. Эцэст нь чийгшүүлэгч тосноос маш нимгэн түрхэх хэрэгтэй.

#2 Үрчлээс багасгах маск

Арьсны өнгийг сэргээж, чангална.

Орц: Өргөст хэмх – 1 ширхэг (жижиг), Оливын тос – 3 хоолны халбага, Өндөгний шар – 1 ширхэг, Алимны цуу – 1/3 хоолны халбага

Хэрэглэх арга: Өргөст хэмхээ үрж, дээр нь үлдсэн орцоо нэмнэ. Бэлтгэсэн маскаа нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, 15 минут байлгаад бүлээн усаар угаана.

#3 Тослог арьсанд зориулсан “лосьон”

Тус лосьоныг бэлтгээд хөргөгчинд хадгалж, 3 хоног хэрэглээрэй. Энэ нь тослогийн хэмжээг тэнцвэржүүлэх болно.

Орц: Ногоон цай – 5 хоолны халбага, Алимны цуу – 1 хоолны халбага

Хэрэглэх арга: Ногоон цай болон алимны цуугаа хольж, өдөрт нэг удаа нүүрэндээ түрхэнэ.

#4 Нөсөө толбо арилгах маск

Арьсыг сэргээж, толбо болон үрчлээсийг арилгах болно.

Орц: Ус – 0.5 аяга, Алимны цуу – 1 хоолны халбага, Нимбэг – тал, Зөгийн бал – 1 хоолны халбага, Хүнсний сода – 2 хоолны халбага

Хэрэглэх арга: Усандаа алимны цуу, нимбэгний шүүсээ хийж хутгаад, хүнсний сода, зөгийн балаа хийж холиорой. Маскаа нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар, сүүлд нь хүйтэн усаар угаана.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!