4 тэнцүү хуваасан лимоны завсар давс хийж гэртээ тавиарай! Та надад баярлах болно

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж, хүн бүр мөнгө санхүүгээ хэмнэх тухай бодож эхэлсэн билээ. Тэгвэл та жижиг зүйлсээс эхэлж, ойр зуурын жимс, ногоогоо ашиглаж, цэвэрлэгээ хийх юм уу, эсвэл эрүүл мэнддээ анхаарч болох юм. Заавал дэлгүүр зорьж, мөнгөө үрэх шаардлагагүйгээр ахуйн асуудлаа хялбархан шийдвэрлэж яагаад болохгүй гэж? Тэгвэл хамтдаа нэг ширхэг нимбэг болон чимх давсыг чухам юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая.

Та нэг ширхэг нимбэг сонгож аван, дөрвөн хэсэг болгож зүсч бэлтгээрэй. Харин дараа нь нимбэгнийхээ голд давс цацаж, гал тогоондоо орхино. Ингэснээр эргэн тойрон дахь эвгүй үнэрийг арилгаж, нян бактерийг ч давхар устгах болно.

Мөн та нимбэгийг ашиглаж эвгүй үнэрийг дарахаас гадна угаагч шингэн болгож ашиглаж ч болно. Ариутгалын бодис, угаагч шингэнээр аяга тавгаа цэвэрлэхийн оронд 3 ширхэг нимбэгний шүүс, багахан шингэн саван, чимх давсыг усанд хийж уусгаад үүндээ аяга тавгаа угаагаарай.

Олон төрлийн витаминаар баялаг нимбэг нь тал бүрийн ашиг тустай. Ялангуяа хүний биед эерэг сайнаар нөлөөлж, өвчин зовлонгүй, эрүүл аж төрөхөд томоохон ач тус хүргэдэг. Мөн нимбэгийг хоолондоо, уух зүйлдээ хийснээр сайхан амт оруулдаг бөгөөд өөрөөр арьс, үсээ ч гоё сайхан болгох боломжтой ажээ.

Total
3K
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!